Технологи

Rockstar: GTA 6-ийн leak манай багт “хүнд цохилт” боллоо

Rockstar Games анх удаа GTA 6-ийн олон хоног үргэлжилсэн leak-ийн талаар албан ёсоор дуугарлаа. Тус компани энэ бүхнийг “манай багт үнэхээр хүнд” гэж тодорхойлсон нь тоглоомын салбар доторх мэдээллийн аюулгүй байдлын асуудлыг дахин хурцаллаа.

Leak гарсны дараахан өөр нэг бичлэг цацагдаж, Jason дүр машин дээрэмдэж, цагдаагаас зугтаж буй хэсэг гарсан байна. Төгсгөлд нь Lucia ч богинохон үзэгдэж, тоглоомын үндсэн дүрүүдийн динамик илүү тод харагдлаа.

GTA 6 бол зөвхөн нэг тоглоом биш — Rockstar-ын ирээдүйн орлого, хэрэглэгчийн хүлээлт, Sony, Xbox зэрэг платформуудын хандлагад хүртэл нөлөөлөх том төсөл. Хэдхэн минутын leak хүртэл тэрбумын үнэ цэнтэй маркетинг, хөөрөлдсөн hype-ийг ганхуулж чаддагийг энэ тохиолдол харууллаа.

Холбоотой мэдээнүүд

Back to top button