Технологи

Instagram Reels-ээ өөрөө тайрдаг боллоо

Instagram Reels засварыг илүү хурдан болгох шинэ AI-тэй төстэй функц туршиж эхэллээ. “First Draft” нэртэй энэ хэрэгсэл iPhone дээр эхэлж нээгдэж байгаа бөгөөд олон клипээс хамгийн чухал хэсгийг нь автоматаар сонгон тайрч өгнө.

Хамгийн гол нь хэрэглэгч эхнээс нь бүх зүйлийг гар аргаар эвлүүлэх шаардлагагүй. Instagram видеон дахь завсарлага, илүүдэл хэсгийг авч хаяад, бэлэн ноорог хэлбэрээр өгнө. Тэгээд та дээр нь нэмэлт засвар хийж, илүү гялалзсан Reels болгох боломжтой.

Энэ нь creator-ууд болон жижиг бизнесүүдэд том давуу тал. Богино хугацаанд контент гаргах, олон төрлийн хувилбар турших, engagement өсгөхөд хялбар болно. Meta-ийн хувьд ч Instagram доторх контент бүтээх процессыг илүү “суулгачихсан” платформ руу түлхэж буй хэрэг юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button