Ирантай холбоотой хурцадмал үед Трампын газрын тос, хийн хувьцаа өсжээ

Ирантай холбоотой хурцадмал байдал эрчимжсэн үеэр Дональд Трампын эзэмшдэг газрын тос, байгалийн хийн хувьцаанууд 15.5 сая ам.доллар хүртэл өссөн гэж Конгрессын ардчилсан гишүүд мэдэгдлээ.
Энэ мэдээлэл нь Трампын хөрөнгө оруулалтын идэвхтэй арилжаа дахин улс төрийн гол сэдэв болох магадлалыг нэмэгдүүлж байна. Хэрэв ирэх завсрын сонгуулиар Ардчилсан нам Конгрессийн аль нэг танхимд олонхи болж чадвал түүний хувьцааны арилжаанд илүү өндөр түвшний шалгалт, хяналт тавигдаж болзошгүй.
Трампын санхүүгийн шийдвэрүүдийг тойрсон асуултууд өмнө нь ч олны анхаарлын төвд байсаар ирсэн. Харин энэ удаа геополитикийн хурцадмал нөхцөл байдал, эрчим хүчний салбарын ханшийн хэлбэлзэлтэй давхцаж байгаагаараа онцлог байна.
Ийм үед түүний багцын өсөлт зөвхөн хөрөнгийн зах зээлийн бус, улс төрийн томоохон маргаан дагуулах эрсдэлтэй хэвээр байна.


