АНУ Roomba-г хүртэл онилсон роботын хориг

АНУ-ын засаг захиргаа “дэвшилтэт робот төхөөрөмж” импортлохыг хязгаарлах шинэ алхам хийлээ. Эхэндээ энэ хориг хүн дүрст роботууд руу чиглэж байна гэж харагдсан ч бодит нөлөө нь илүү өргөн байна — гэрийн робот тоос сорогч хүртэл багтаж байна.
FCC-ийн мэдээлснээр энэ хориг шинэ Roomba зэрэг вакуум роботуудыг ч хамарна. Гэхдээ одоогоор ашиглагдаж байгаа төхөөрөмжүүдийг буцааж татахгүй, мөн өмнө нь зөвшөөрөгдсөн загварууд зарагдсаар байх юм.
Гол асуудал нь цаашдын импорт. АНУ гадаадын робот бүтээгдэхүүнийг үндэсний аюулгүй байдлын эрсдэл гэж үзэж, үйлдвэрлэгчдээс АНУ-д үйлдвэрлэл рүү шилжихийг шахаж эхэллээ. Энэ нь роботын салбар, ялангуяа Хятадын нийлүүлэлтийн сүлжээнд тулгуурласан компаниудад дарамт болно.
Өөрөөр хэлбэл, энэ хориг зөвхөн робот биш — hardware бизнесийн шинэ геополитикийн дохио болж байна.



