Nothing Ear (a) Prime Day-ээс өмнө түүхэн хямдарлаа

Nothing-ийн Ear (a) чихэвчүүд яг одоо урьд хожид байгаагүй үнээр зарагдаж байна. Prime Day-ийн өмнөх хямдралын хүрээнд хар өнгө нь Amazon дээр 53.20 ам.доллар болж, 47 ам.доллараар буурсан нь шинэ доод үнэ боллоо. Шар, цагаан хувилбарууд ч ердөө 3 ам.долларын зөрүүтэй байгаа нь бэлэг, эсвэл өдөр тутмын хэрэглээнд авахад бүр ч сонирхолтой болгож байна.
Яагаад анхаарах ёстой вэ? Ear (a) нь хямд ангилалд байдаг ч онцлог нь дэндүү сайн. Low-latency game mode, multipoint Bluetooth, Android Fast Pair, Microsoft Swift Pair бүгд бий. Nothing утас хэрэглэгчид ChatGPT-г дохиогоор нээх боломжтой. Дуугаралт нь цэвэр, noise cancellation сайн, харин AI voice isolation нь дуудлагын үеэр хоолойг илүү тод гаргадаг.
IP54 хамгаалалт, 8 цаг хүртэлх battery life, гурван хэмжээтэй силикон резинтэй. Өөрөөр хэлбэл, $50 орчимд олдох хамгийн хүчтэй төсөвт earbuds-ийн нэг хэвээр байна.



