Технологи

Chrome хуучин ad blocker-үүдийн сүүлийн нүхийг хааж байна

Google Chrome хуучин ad blocker-үүдэд үлдсэн сүүлийн гарцыг ч хаахаар бэлдэж байна. 150 ба 151-р хувилбарууд нь 6, 7-р сард гарах төлөвтэй бөгөөд Manifest V2 дээр ажилладаг өргөтгөлүүдийн үлдэгдэл дэмжлэгийг бүрэн зогсооно.

Энэ нь uBlock Origin шиг хуучин хэрэгслүүдийг Chrome дээр ажиллуулах бараг боломжгүй болгоно. Google 2024 оноос Manifest V2-г үе шаттайгаар хасч эхэлсэн ч зарим workaround-оор хэрэглэгчид тойрч гарч байсан.

Одоо тэр цоорхойнууд ч хаагдаж, зөвхөн Manifest V3-т суурилсан ad blocker-үүд л ажиллана. Бизнесийн хувьд энэ нь Google-ийн хөтөчийн экосистемийг илүү хянах гэсэн том алхам. Харин хэрэглэгчдийн хувьд Chrome дээр зар сурталчилгааг хаахын тулд шинэ extension эсвэл өөр browser сонгох шаардлагатай болж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button