Valve нэг өдөрт 13 тонн VR чихэвч оруулж иржээ
Valve-ийн шинэ VR төхөөрөмж зах зээлд хүчтэй орж ирж байна. АНУ-ын импортын бүртгэлээс харахад тус компанийн түнш Ceva нэг өдөрт бараг 32 тонн “virtual reality devices” буулгасан нь ойролцоогоор 13 тонн бодит бүтээгдэхүүн гэсэн үг.
Энэ ачаа 6-р сарын 10-нд Лос-Анжелест ирсэн “Posen” нэртэй Германы контейнер хөлгөөр тээвэрлэгдсэн байх магадлал өндөр. Валвег ажиглагч Брэд Линчийн хэлснээр энэ нь Steam Frame нэртэй шинэ VR headset-ийн анхны томоохон нийлүүлэлт байж магадгүй.
Яагаад чухал вэ гэвэл Valve зөвхөн тоглоомын компани биш, техник хангамжийн том тоглогч болсныг энэ хөдөлгөөн харуулж байна. Steam Deck, Steam Machine-ийн дараа VR руу хүчтэй орж ирж байгаа нь хэрэглэгчийн төхөөрөмжийн дараагийн том давлагаанд Valve байр сууриа бэхжүүлж байгаагийн дохио юм.



