Технологи

Anthropic Fable 5, Mythos 5-г гэнэт хаалаа

Anthropic нэг шөнийн дотор Fable 5 ба Mythos 5-д бүх хэрэглэгчийн хандалтыг хаалаа. Шалтгаан нь засгийн газрын үндэсний аюулгүй байдлын чиглэлээр өгсөн тушаал байв. Хамгийн сонирхолтой нь, энэ хориг зөвхөн гадаад хэрэглэгчдэд биш, АНУ доторх Anthropic-ийн ажилтнуудад хүртэл хамаарсан байна.

Компанийн мэдээлснээр тэд тушаалыг биелүүлсэн ч засгийн газар яг ямар эрсдэлээс сэрэмжилж байгаагаа дэлгэрэнгүй тайлбарлаагүй. Anthropic мөн олдсон сул талыг газрын төвшний, хязгаарлагдмал гэж үзэж байгаа бөгөөд ижил төрлийн асуудал бусад модел дээр ч гарч болохыг онцолжээ.

Энэ шийдвэр нь AI зах зээл дээрх хандалтын хяналт, зохицуулалт, үндэсний аюулгүй байдлын эрсдэл startup-уудын бизнесэд хэр хурдан нөлөөлж болдгийг харууллаа. Том загварууд зөвхөн технологийн асуудал биш, geopolitics-ийн сэдэв болж байгаагийн тод жишээ энэ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button