Элон Маск анхны их наядтан боллоо
Элон Маск албан ёсоор дэлхийн анхны их наядтан боллоо. SpaceX-ийн IPO амжилттай гарснаар түүний хөрөнгө 1 их наяд ам.долларын босгыг давжээ.
IPO-ийн өмнө Маскийн хөрөнгө ойролцоогоор 800 тэрбум ам.долларын орчимд хэлбэлзэж байсан. Одоо энэ дүнг SpaceX дэх 4.8 тэрбум хувьцаа нь огцом өсгөж, Tesla зэрэг бусад бизнесийн үнэлгээтэй нийлээд түүнийг шинэ түүхийн эзэн болголоо.
SpaceX-ийн хувьцаа 150 ам.доллараас нээгдэж, Маскийн 13 оронтой хөрөнгийн хэмжээнд хүргэх 138 ам.долларын босгоос дээш тогтож байна.
Энэ бол зүгээр нэг баялгийн дээд амжилт биш. Маскийн rocket, AI, соц платформууд нэг дор төвлөрөх тусам түүний нөлөө дэлхийн технологи, хөрөнгийн зах зээл дээр улам өсөж байна. SpaceX-ийн том зорилгууд ч хөрөнгө оруулагчдын анхаарлыг илүү татаж эхэллээ.



