Технологи

Bluesky Reddit шиг “communities” нэмж эхэллээ

Bluesky энэ жил “communities” нэртэй шинэ функцтэй болно. Энэ нь ижил сэдвээр сонирхолтой хүмүүс нэг дор төвлөрч, илүү гүн яриа өрнүүлэх жижиг орон зай байх юм.

Компанийн бүтээгдэхүүний ахлах Алекс Бензерийн хэлснээр эдгээр community-ууд Bluesky-ийн суурь болсон decentralized AT Protocol дээр ажиллана. Энэ нь зүгээр нэг шинэ tab биш, харин бүх Atmosphere экосистемд зориулсан шинэ бүтэц гэж тэр онцолжээ.

Төлөвлөж буй боломжуудын дотор community үүсгэх, нэгдэх, дотроо пост оруулах, шинэ мэдээлэл авах зэрэг багтаж байна. Өөрөөр хэлбэл Bluesky илүү нээлттэй сүлжээ хэвээр үлдэхийн зэрэгцээ Reddit маягийн бүлэглэсэн оролцоог туршиж эхэлж байна. Энэ нь платформын хэрэглээг өсгөж, хэрэглэгчдийг илүү удаан тогтоох чухал алхам болж магадгүй.

Холбоотой мэдээнүүд

Back to top button