Apple, Google хоёрын smart home-д том шинэчлэл
Apple болон Google smart home-ийн гол төхөөрөмжүүдээ Thread 1.4 стандарт руу шинэчилж эхэллээ. Энэ нь Apple TV-ийн tvOS 27 developer beta болон Google TV Streamer-ийн шинэ update-ээр идэвхжиж байна.
Яагаад чухал вэ? Thread border router-ууд одоо existing Thread network-тэй илүү амархан холбогдох нөхцөл бүрдэж байна. Өөрөөр хэлбэл төхөөрөмж бүр тусдаа сүлжээ үүсгэхийн оронд нэг экосистем дээр илүү жигд ажиллах боломжтой болж байгаа юм.
Apple, Google хоёрын энэ алхам Matter экосистемийн хамгийн том асуудлуудын нэг болох compatibility-г бууруулахад тусална. Хэрэглэгчдийн хувьд setup нь хялбар, device хоорондын холболт илүү тогтвортой болно. Харин business талаас энэ нь smart home платформуудын өрсөлдөөнийг улам хурцатгаж, Apple, Google-ийн ecosystem-ийн үнэ цэнийг өсгөх алхам болж байна.
Thread 1.4 бол зүгээр нэг жижиг update биш — smart home-ийн дараагийн үе рүү орж буй дохио.



