Технологи

Meta өөрөө AI clickbait news feed хийлээ

Meta Facebook-ийн хуучин clickbait асуудлыг одоо өөрөө AI-гаар “үрж” эхэллээ. Meta AI-ийн бие даасан апп дээр шинэ “For You” хэсэг гарч, AI үүсгэсэн гарчиг, зураг, тексттэй мэдээ төстэй постуудыг үзүүлж байна.

Гэхдээ энд нэг том асуудал бий: контент нь бүгд хиймэл оюунаар бүтсэн болохоор эх сурвалж, үнэн зөв байдал нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид унших гэж орж ирэхдээ бодит мэдээ биш, алгоритмын бүтээсэн дуулиан, сониуч гарчигтай л таарах магадлал өндөр.

Meta AI апп анх Discover feed-тэйгээр олны анхаарал татаж байсан ч одоо илүү энгийн chatbot интерфэйс рүү шилжжээ. Харин энэ шинэ feed нь Meta хэрэглэгчдийн анхаарлыг барихын тулд AI контентыг ямар агрессив түвшинд ашиглаж эхэлснийг харуулж байна. Энэ нь платформын engagement-д сайн байж мэдэх ч мэдээллийн чанарт том эрсдэл дагуулна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button