Технологи

Final Fantasy VII-ийн төгсгөл Revelation ирлээ

Square Enix албан ёсоор Final Fantasy VII remake гурвалын сүүлчийн анги болох Final Fantasy VII Revelation-ийг танилцууллаа. Тоглоом 2027 оны хавар PC, PS5, Xbox Series X/S, Nintendo Switch 2 дээр зэрэг гарна. Энэ нь нэг том франчайзыг олон платформ дээр зэрэг түгээх Square Enix-ийн хүчтэй алхам болж байна.

Summer Game Fest-ийн үеэр үзүүлсэн бичлэг дээр Highwind airship-ээр нисэх, open world дээр шууд буух, Vincent Valentine болон Cid Highwind-оор тулалдах зэрэг шинэ тоглолтын механик тод харагдлаа. Мөн Wutai зэрэг сонгодог газрууд эргэн ирж, Weapons-тай томоохон тулаанууд ч багтжээ.

Final Fantasy VII Revelation нь зөвхөн фенүүдийн хүлээлт биш, мөн олон платформын борлуулалт, франчайзын урт хугацааны бизнес үнэ цэнийг тодорхойлох том бүтээгдэхүүн болж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button