Belkin-ийн шинэ Grip Switch 2-ыг удаан тоглуулна
Belkin Nintendo Switch 2-д зориулсан шинэ Charging Grip-ээ танилцууллаа. Энэ нь Joy-Con бариулыг илүү эвтэйхэн болгож, нэг дор цэнэг нэмэх шийдэлтэй ирж байна.
Төхөөрөмжийн гол давуу тал нь 10,000mAh багтаамжтай battery pack. Үүний ачаар тоглох хугацааг 3–4 цагаар уртасгах боломжтой гэж Belkin үзэж байна. Өөрөөр хэлбэл, зөөврийн console-ийн хамгийн том асуудал болох battery life-ийг шууд онилжээ.
Charging Grip нь хар, lilac, olive green гэсэн гурван өнгөтэй, Belkin-ийн онлайн дэлгүүрт $99.99 үнээр худалдаалагдаж эхэлсэн. Nintendo Switch 2 илүү хүчтэй handheld болж байгаа ч accessory-ийн зах зээл дээр Belkin шиг брэндүүд ашигтай байр сууриа хурдан авч байна. Тоглоомын төхөөрөмжийг хамгаалах, цэнэглэх, ашиглахад хялбар болгох нэг бүтээгдэхүүнд гурван үнэ цэнэ шингээсэн нь энэ.



