Технологи

OpenAI ChatGPT-г банкны данстай холбохоор бэлдлээ

OpenAI ChatGPT-ийг зүгээр нэг асуулт хариулдаг чатботоос санхүүгийн туслагч болгох шинэ алхам хийж байна.

Тус компани удахгүй хэрэглэгчдэд банкны дансаа ChatGPT-тэй шууд холбох боломж өгөх гэж байна. Үүний тулд Plaid платформыг ашиглах бөгөөд энэ нь Schwab, Fidelity, Chase, Capital One зэрэг 12,000 гаруй санхүүгийн байгууллагатай холбогддог.

Өөрөөр хэлбэл, ChatGPT таны орлого, зарлага, картын өр, төсөв зэрэг санхүүгийн мэдээллийг илүү бүрэн харах боломжтой болно. OpenAI-ийн хэлснээр сар бүр 200 сая гаруй хүн ChatGPT-ээс мөнгө, төсөв, хэмнэлтийн зөвлөгөө асуудаг. Тиймээс энэ шинэчлэл нь AI-г зөвхөн зөвлөгч биш, бодит санхүүгийн удирдлагын хэрэгсэл болгох том туршилт болж байна.

Гэхдээ хамгийн том асуулт нь: хэрэглэгчид ийм хэмжээний хувийн мэдээллээ AI-д даатгах уу?

Холбоотой мэдээнүүд

Back to top button