Технологи
OpenAI хэнийг ч бүү анзаар: агентын тулаанд бүхнийг нэгтгэж байна
OpenAI дахин бүтэцдээ гар хүрлээ. Энэ удаа компанийн ерөнхийлөгч Грег Брокман бүтээгдэхүүний бүх чиглэлийг шууд удирдахаар болов.
Шалтгаан нь тодорхой: OpenAI энэ жилийн гол тоглолтоо AI agent дээр хийж байна. Тиймээс ChatGPT болон Codex-ийг нэгтгэн, хэрэглэгчдэд зориулсан нэг л “agentic” платформ болгохоор зэхэж байна.
Энэ төрлийн өөрчлөлт зүгээр нэг дотоод хөдөлгөөн биш. AI агентууд бол дараагийн том бизнесийн талбар — хайлт, код бичих, автоматжуулалт, ажлын урсгал гээд бүгд энд орж ирнэ.
OpenAI-ийн хувьд энэ нь Microsoft, Anthropic, Google зэрэг өрсөлдөгчдийн өмнө илүү хурдтай, илүү цэгцтэй бүтээгдэхүүн гаргах гэсэн оролдлого. Хэрвээ амжилттай болбол ChatGPT зөвхөн чатбот байхаа болиод, ажил хийдэг үндсэн AI платформ болох зам руу орно.



