Analogue 3D дээр эцэст нь save state нэмэгдлээ
Analogue 3D хэрэглэгчдийн хамгийн их хүлээсэн шинэчлэл ирлээ. Компанийн шинэ firmware update нь Memories нэртэй save state функцийг нэмсэн байна.
Энэ нь тоглоомын яг тухайн мөчөөс хадгалаад, дараа нь тэр цэгээсээ үргэлжлүүлэх боломж олгоно. Өөрөөр хэлбэл, N64 дээрх хуучин save системээс хамаарах хэрэггүй болж байна.
Analogue Pocket дээр анх гарч байсан энэ функц одоо 4K Nintendo 64 консоль болох Analogue 3D-д орж ирлээ. Энэ нь ялангуяа original эсвэл wired N64 controller ашиглаж байгаа хэрэглэгчдэд чухал өөрчлөлт. Учир нь Virtual Controller Pak сонголт одоогоор бүрэн идэвхжээгүй байгаа тул save хийх тал дээр асуудал үүсдэг байсан.
Analogue 3D нь retro hardware зах зээлд өндөр үнэтэй, premium бүтээгдэхүүн гэдгээрээ ялгардаг. Тиймээс ийм жижиг мэт харагдах update хүртэл хэрэглэгчийн сэтгэл ханамж, бүтээгдэхүүний үнэ цэнэд шууд нөлөөлнө.



