Meta-г “үг бүрээр” хуулсан гэж хэвлэн нийтлэгчид шүүхэд өглөө
Meta одоо хиймэл оюун ухааны хамгийн том зохиогчийн эрхийн маргааны нэгтэй нүүр туллаа. Macmillan, McGraw Hill, Elsevier, Hachette, Cengage болон зохиолч Scott Turow нар компанийг Llama AI загвараа сургахдаа ном, эрдэм шинжилгээний нийтлэлүүдийг зөвшөөрөлгүй ашигласан гэж шүүхэд өгчээ.
Нэхэмжлэлд Meta нь “түүхэн дэх хамгийн том хэмжээний зохиогчийн эрхийн зөрчлүүдийн нэг”-ийг хийсэн гэж үзсэн байна. Тэдний хэлснээр тус компани LibGen, Anna’s Archive, Sci-Hub зэрэг хориотой эх сурвалжаас контент татаж, дараа нь AI сургалтад ашигласан аж.
Энэ хэрэг нь AI компаниуд өгөгдлөө хаанаас авч байгааг илүү нээлттэй болгох дарамтыг өсгөнө. Хэрэв Meta ялж чадахгүй бол томоохон платформуудын AI training, лиценз, дата худалдан авалтын зардал огцом нэмэгдэх эрсдэлтэй.



