Apple AI‑гаа хэрэглэгчээр сонгуулж магадгүй
Apple дараагийн том шинэчлэлтээрээ AI-ийн дүрмийг өөрчилж магадгүй байна. Bloomberg-ийн мэдээлснээр iOS 27, iPadOS 27, macOS 27 дээр хэрэглэгчид Apple Intelligence-д ашиглах хиймэл оюуны загвараа өөрсдөө сонгох боломжтой болно.
Өөрөөр хэлбэл, Apple зөвхөн өөрийн AI-гаар хязгаарлагдахгүй. Гуравдагч талын чатботууд “Extensions” хэлбэрээр Siri, Writing Tools, Image Playground зэрэг системийн гол функцууд дээр ажиллаж магадгүй.
Энэ нь Apple-ийн хувьд том өөрчлөлт. Хэрвээ хэрэгжвэл тус компани AI экосистемээ нээж, хэрэглэгчдэд илүү уян хатан сонголт өгнө. Мөн хөгжүүлэгчид, AI стартапуудын хувьд Apple-ийн төхөөрөмжүүд рүү нэвтрэх шинэ суваг бий болох боломжтой.
Хамгийн сонирхолтой нь Siri хүртэл өөр өөр AI модельтэй холбогдож, хэрэглэгчийн сонголтоор өөр өөр хариу үйлдэл үзүүлэх хувилбар яригдаж байна.



