Meta Нью-Мексикоос апп-уудаа гаргаж мэднэ
Meta Нью-Мексикод Facebook, Instagram, WhatsApp-аа зогсоож магадгүй гэж анхаарууллаа. Учир нь мужийн ерөнхий прокурор компаниас хэрэгжүүлэхэд бараг боломжгүй гэж үзсэн хэд хэдэн хатуу шаардлага тавьжээ.
Шүүхээс Meta-д 375 сая ам.долларын шүүхийн шийдвэр гарсны дараа Нью-Мексико хэрэглэгчдийн аюулгүй байдлын асуудлаар платформууд дээр томоохон өөрчлөлт шаардаж эхэлсэн. Тэдний хүсэлтэд насанд хүрээгүй хэрэглэгчдэд end-to-end encryption хорих, нас баталгаажуулалт нэвтрүүлэх, мөн хүүхдийн бэлгийн мөлжлөгийн шинэ контентыг 99 хувь илрүүлэх зэрэг орж байна.
Meta эдгээрийг “технологийн хувьд бодит бус” гэж үзэж байгаа бөгөөд үнэхээр шахалт нэмэгдвэл зах зээлээс гарахаас өөр сонголтгүй болж мэдэхээр байна. Энэ нь дэлхийн хамгийн том соц платформуудын нэг орон нутгийн зохицуулалттай хэрхэн зөрчилдөж байгааг тод харуулж байна.



