Xbox унаж, Microsoft-ын cloud тэнгэрт хадав
Microsoft-ын улирлын тайлан нэг том зүйлийг тод харууллаа: Xbox унаж, cloud өсөж байна. Компанийн Xbox hardware-ийн орлого 33%-иар буурсан нь тоглоомын бизнесийн дарамт нэмэгдсэнийг илтгэв. Xbox content and services ч мөн 5%-ийн уналттай гарлаа.
Харин нөгөө талд Microsoft-ын cloud болон productivity сегментүүд хүчтэй өсч, нийт орлогыг 82.9 тэрбум ам.долларт хүргэхэд гол хөдөлгүүр болов. Энэ нь компанийн ирээдүйн үнэ цэнэ тоглоомоос илүү enterprise software, AI, cloud infrastructure дээр төвлөрч байгааг харуулж байна.
Бизнесийн хувьд энэ бол энгийн нэг тайлан биш. Microsoft хэрэглэгчийн талын сулралыг B2B орлогоор нөхөж, тогтвортой өсөлттэй замаа хамгаалж байна. Харин Xbox-ийн уналт нь gaming стратеги, удирдлагын өөрчлөлт, зах зээлийн дарамт зэргийг илүү анхаарах дохио болж байна.



