Ubuntu AI нэмэхээр Linux хэрэглэгчид “унтраагч” нэхэж эхэллээ
Canonical Ubuntu-д AI функц нэмэхээр зэхэж байгаа нь зарим Linux хэрэглэгчдийн дургүйцлийг төрүүллээ. Шинэ боломжуудыг сонирхож байгаа хүмүүс байхад нөгөө хэсэг нь “AI-гүй хувилбар” эсвэл бүр өөр дистро руу шилжинэ гэж ярьж байна.
Ubuntu-ын хөгжүүлэлтийн талбарт хамгийн их яригдаж буй зүйл бол AI-г бүхэлд нь унтраах “kill switch” хэрэгтэй эсэх. Зарим нь энэ санааг Windows 11-ийн AI интеграцитай зүйрлэж, хэрэглэгчийн сонголтыг хязгаарлаж байна гэж шүүмжилжээ.
Canonical-ийн инженерийн дэд захирал Jon Seager компани нь “global AI kill switch” хийх төлөвлөгөөгүй гэж мэдэгдсэн. Гэхдээ хэрэглэгчдэд тодорхой AI функцийг тусад нь хаах боломж өгөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Энэ маргаан нь нэг чухал зүйлийг харуулж байна: AI-г бүтээгдэхүүнд хүчээр шингээх нь хэрэглэгчийн туршлагаас гадна брэндийн үнэнч байдалд ч нөлөөлж чадна.



