Технологи
Razr ба Razr Plus үнээ өсгөөд, шинэчлэл нь цөөн үлдлээ
Motorola-ийн шинэ Razr загварууд нэг талаараа үнэтэй, нөгөө талаараа ахиц багатай гарч ирлээ. 2026 оны Razr Plus $1,099 болж, өмнөхөөсөө $100-аар өссөн ч дотор нь хоёр жилийн настай Snapdragon 8S Gen 3 хэвээр байна.
12GB RAM, 256GB storage өөрчлөгдөөгүй. Харин 4,500mAh silicon-carbon battery нь 4,000mAh-тай өмнөх хувилбараасаа мэдэгдэхүйц томорсон нь хамгийн том нэмэгдэл болжээ.
Энгийн Razr ч мөн $100-оор өссөн ч онцлох upgrade цөөн байна. Камерын үндсэн hardware бараг хэвээр, харин Motorola telephoto lens-ээ өөрчилсөн нь хэрэглэгчдэд шинэ зүйл мэт санагдах цорын ганц том ялгаа болж байна.
Үнэ нэмэгдэж, шинэчлэл багассан энэ шийдвэр нь foldable phone зах зээлд Motorola хэр эмзэг байгааг харуулж байна.



