Meta хүүхдүүдийг саатуулж чадсангүй: ЕХ анхаарууллаа
Meta Европын холбооны шинэ шалгалтад бүдэрлээ. Комиссын урьдчилсан дүгнэлтээр Facebook, Instagram дээр 13-аас доош насныхныг зогсоох хамгаалалт хангалтгүй байна.
Гол асуудал нь нас шалгах систем сул байгаа явдал. Хүүхдүүд төрсөн өдрөө худал оруулж, насанд хүрсэн мэт бүртгүүлэх боломжтой хэвээр байгаа нь ЕХ-ны Digital Services Act-ийн шаардлагыг зөрчиж байна.
Энэ нь Meta-д зөвхөн нэр хүндийн биш, бодит бизнесийн эрсдэл дагуулж байна. Комиссын мэдэгдсэнээр компани шийдвэрийг засахгүй бол 12 тэрбум ам.доллар хүртэл торгууль хүлээх боломжтой.
Европын зах зээл Meta-ийн хувьд асар том орлогын эх үүсвэр. Тиймээс энэ хэрэг нь зөвхөн хүүхдийн аюулгүй байдлын асуудал биш — платформын ирээдүйн бодлого, нас тооцоолол, compliance зардлыг бүх сошиал апп-д чангалж магадгүй дохио болж байна.



