Технологи
PS5-аа Linux PC болгож чадлаа
Нэг хөгжүүлэгч Sony-ийн PS5-ийг Linux PC шиг ажиллуулсан нь тоглоомын ертөнцөд шуугиан тарьж байна. Andy Nguyen өмнө нь Ubuntu-г PS5 дээр ажиллуулж, PC тоглоомуудыг туршиж харуулсан бол одоо суулгах алхмуудаа GitHub дээр нийтэлжээ.
Энэ нь бүрэн jailbreak биш, харин soft mod тул унтраах, асаах бүрт дахин хийгдэх шаардлагатай. Гэхдээ ажиллаж эхэлмэгц PS5 дээр Linux суулгаад PC game тоглох боломж нээгдэнэ. Одоогоор GTA V enhanced ray tracing-тэй 60fps, Spider-Man 1440p дээр 60fps ажиллаж буйг харуулсан.
Энэ төрлийн custom mod нь PS5-ийг зөвхөн тоглоомын консолоос илүү өргөн хэрэглээтэй төхөөрөмж болгож байна. Хак, software exploit, open-source tooling нийлж, proprietary hardware-ийн үнэлэмжийг өөрчилж эхэллээ.



