Baidu-ийн саатлаас хойш Хятад robotaxi-гийн шинэ зөвшөөрлийг царцаав
Хятадын robotaxi зах зээлд түр зогсолт орлоо. Bloomberg-ийн мэдээлснээр, тус улс шинэ автономит тээврийн зөвшөөрөл олгохоо түр царцаажээ. Энэ шийдвэр Baidu-ийн Apollo Go үйлчилгээний олон арван роботакси өнгөрсөн сард Уханьд гэнэт хөдөлгөөнд гацаад, замын түгжрэл үүсгэсний дараа гарсан байна.
Шинэ хоригийн улмаас компаниуд флотдоо driverless машин нэмэх, шинэ хот руу тэлэх, шинэ туршилтын төсөл эхлүүлэх боломжгүй болж байна. Албаныхан хэзээ зөвшөөрөл дахин олгож эхлэх нь тодорхойгүй байна.
Энэ нь зөвхөн нэг компанийн алдаа биш. Хятад улс автономит унааны салбарт хурдтай өсөлтөөс илүү хяналт, аюулгүй байдлыг түрүүнд тавьж эхэлж байгаа дохио. Томоохон хотууд руу тэлэхээр зэхэж байсан startup-ууд, ride-hailing платформууд, AI mobility компаниудад энэ нь шууд цохилт болохоор байна.



