Технологи

Climate tech IPO цонх нээгдэх гэж байна?

Цаг уурын технологийн зах зээлд том хөдөлгөөн эхэлж магадгүй байна. Цөмийн стартап X-energy биржид гарч, геотермал стартап Fervo ч удахгүй IPO хийхээр бэлтгэж байна.

Энэ нь салбарын хөрөнгө оруулагчдад удаан хүлээсэн дохио байж мэднэ. Сүүлийн жилүүдэд climate tech-ийн хөрөнгө босголт хэцүүдэж, олон стартап хувийн зах зээл дээр гацсан.

Харин одоо IPO-ийн хаалга бага багаар нээгдэж буй нь энэ салбар зөвхөн тогтвортой хөгжлийн мессеж биш, бодит бизнесийн өгөөжтэй гэдгийг харуулж байна. Эрчим хүч, инфляц, дата төвийн өсөлт зэрэг хүчин зүйлс climate tech-ийг илүү сонирхолтой болгож байна.

Хэрэв энэ хандлага үргэлжилбэл, дараагийн том гарааны компаниудын хувьд олон нийтийн зах зээл шинэ гарц болж мэднэ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button