Технологи
Хуучин EV-үүдийн давалгаа үнэ унагах уу?
Цахилгаан машины хамгийн том саад нь үнэ байсан. Харин одоо ашигласан EV-үүдийн их урсгал энэ дүр зургийг өөрчилж магадгүй.
Cox Automotive-ийн тооцоогоор 2025 онд 123,000 EV lease дууссан бол 2026 онд 300,000, 2027 онд 600,000, 2028 онд 660,000 хүрэх төлөвтэй байна. Ихэнх leased машин хуучин машины зах зээл рүү ордог тул дараагийн хэдэн жилд нэг саяас давсан used EV зах зээлд гарч ирж мэднэ.
Энэ нь цахилгаан машины үнийг доош татах хамгийн хүчтэй хүчин зүйлсийн нэг болно. АНУ-д ашигласан машин нийт борлуулалтын 76 хувийг эзэлдэг. Тиймээс хямд EV олширвол масс хэрэглээ илүү хурдан тэлж, шинэ машинуудын борлуулалтад ч дарамт үүсгэнэ. Авто үйлдвэрлэгчид, дилерүүд, battery resale бизнесүүдэд энэ бол том өөрчлөлт.



