Технологи

Трамп Шинжлэх ухааны зөвлөлийг нэг мөсөн тараав

Трампын засаг захиргаа Үндэсний Шинжлэх Ухааны Зөвлөлийн (NSB) бүх гишүүнийг нэг дор халсан гэж хэд хэдэн эх сурвалж мэдээллээ. Энэ зөвлөл нь АНУ-ын National Science Foundation-ыг (NSF) хянаж, Ерөнхийлөгч болон Конгресст шинжлэх ухааны бодлого дээр зөвлөгөө өгдөг чухал бүтэц байв.

NSF нь өөрөө сүүлийн жилүүдэд түүхэндээ хамгийн бага түвшний санхүүжилттэй, мөн мөнгө олголт удаашралтай байсаар ирсэн. Харин одоо зөвлөлийг бүрэн тараасан нь судалгаа, инновацад дахиад нэг цохилт боллоо.

NSF-ийн дэмжлэггүйгээр MRI, гар утасны технологи, тэр ч байтугай Duolingo шиг стартапууд ч өдий зэрэгт хүрэхэд хэцүү байх байсан. Тиймээс энэ шийдвэр зөвхөн шинжлэх ухаанд биш, технологийн экосистем, стартапын ирээдүйд ч шууд нөлөөлнө.

Холбоотой мэдээнүүд

Back to top button