БизнесХөрөнгийн зах зээл
BlackRock hedge fund-уудын аргыг ETF-д шингээж байна
BlackRock-ийн Жеффри Розенберг компанийн liquid alternatives ETF-үүдийг удирдах гол үүрэгтэй ажиллаж байна. Эдгээр сангууд нь hedge fund-уудын түгээмэл ашигладаг long-short стратегийг ETF хэлбэрт шингээсэн бүтээгдэхүүн юм.
Өөрөөр хэлбэл, BlackRock уламжлалт биржийн арилжааны сангийн давуу талыг ашиглан, зах зээлийн өсөлтөөс ашиг олохоос гадна үнэ унах хувьцаан дээр богино байрлал авч өгөөж бий болгох аргыг жижиг хөрөнгө оруулагчдад илүү хүртээмжтэй болгож байна. Энэ нь hedge fund-уудын хаалттай, өндөр босготой ертөнцөөс санаа авч, илүү шингэн, ил тод бүтэцтэй ETF-д нутагшуулж буй алхам гэж хэлж болно.



