Life

Украиныг бүрэн эзлэхийн тулд 230 жилийн хугацаа, 101 сая хүний амь шаардлагатай

Дайн эхэлснээс хойш Украины газар нутгийн 20 орчим хувийг эзлээд байгаа Оросын арми энэ эрчээрээ үргэлжилбэл үлдсэн бүх газар нутгийг нь 101 сая хүний амиар 230 жилийн дараа эзэлнэ гэсэн тооцоог Forbes нийтэлжээ.

ОХУ-ын одоогийн хүн амын тоо 144 сая юм. Энэхүү тооцооллыг Польшид үйл ажиллагаа явуулдаг Rochan Consulting судалгааны хүрээлэнгийн шинжээч Конрад Музыка гаргасан юм байна.

Украины нийт газар нутгийн хэмжээ 603,000 хавтгай дөрвөлжин километр юм. 2022 оны хоёрдугаар сараас хойш Оросын арми үүний 19 хувь буюу 490 хавтгай дөрвөлжин километр нутгийг эзэлжээ. Гэхдээ үүний ихэнх хэсгийг дайн эхэлсний дараах эхний сар хүрэхгүй хугацаанд эзэлсэн юм байна.

Харин өнгөрсөн нэг жилийн хугацаанд ердөө 0.5 хувиар нэмэгджээ. Тухайлбал энэ оны дөрөвдүгээр сард Оросын арми Украины 176 км.кв нутаг дэвсгэрийг эзлэхдээ 4,800 орчим машин техникээ алдаж, 36,600 гаруй цэргээ алуулж, шархдуулсан юм байна.

Дайны турш Оросын армийн нийт 800,000 орчим цэрэг алагдаж, шархадсаныг IISS (International Institute for Strategic Studies) хүрээлэн гаргасан байдаг. Мөн сар бүр 30,000 шинэ цэргээр хүчээ сэлбэж байжээ.

Одоогоор Украинд байлдаж буй Оросын цэргийн тоо хамгийн багадаа 600,000 орчим гэсэн тоог АНУ-ын зэвсэгт хүчний Европ дахь командлагч, генерал Кристофер Каволи дөрөвдүгээр сарын 3-ны өдөр конгрессын гишүүдэд мэдээлж байв. Үүнийг “дайн эхэлснээс хойших хамгийн өндөр тоо, анх эзлэн түрэмгийлэл эхлүүлж байсан үеийн хүчнээс бараг хоёр дахин өндөр” гэж генерал Каволи хэлжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button