Спорт
Б.Билгүүн "ГАВЬЯАТ ТАМИРЧИН" цол хүртлээ

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт бүтээл дүүрэн байж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийг өнөөдөр төрийн дээд одон медаль, цолоор шагнаж байна.
Энэ өдөр “Хасын хүлэгүүд” багийн тамирчин Б.Билгүүн Монгол Улсын гавьяат тамирчин болж байна.
Тэрбээр сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн цагаас хойш 20 орчим жилийн хугацаанд эх орныхоо нэрийг олон улсад таниулж, хүүхэд залууст энэ спортыг сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.