Авто

CarPoint Porsche 944-ийг 10 ширхэг вагон хэлбэрээр бүтээв

CarPoint Германд Porsche 944-ийг wagon буюу shooting brake хэлбэрт хувиргасан GT-K44 төслийг танилцууллаа. Porsche өөрөө хэзээ ч хийж байгаагүй энэ хувилбарыг ердөө 10 ширхэгээр хийхээр хязгаарласан байна.

Motor1-ийн мэдээлснээр анхны суурь машин нь 1991 оны Porsche 944 S2 бөгөөд 3.0 литрийн дөрвөн цилиндртэй хөдөлгүүр нь 211 морины хүч гаргадаг. CarPoint кузовыг уртасгаж, дээврийг өндөрлөн, арын багана болон хойд хэсгийг дахин урлаж, шинэ арын хаалга, гэрэл, шилнүүд суурилуулжээ.

Хувиргалтын үнэ татваргүйгээр 100,000 евро. Энэ нь донор 944-өөс тусдаа бөгөөд дугуй, түдгэлзүүлэлт, дотор засал зэрэг нь захиалагчийн сонголтоор нэмэлт зардалтай байна. CarPoint-ийн хэлснээр нэг машинд хэдэн зуун цагийн металл ажил, будалт ордог.

Холбоотой мэдээнүүд

Back to top button