Range Rover Sport-ийн арын рамд ан цав үүсэх эрсдлээр recall зарлалаа

Jaguar Land Rover АНУ болон түүний нутаг дэвсгэрт 873 ширхэг Range Rover Sport SUV-г арын subframe буюу арын тэнхлэгийн суурь рамд ан цав үүсч болзошгүй шалтгаанаар эргүүлэн татаж байна гэж Motor1-ийн мэдээлснээр NHTSA-д мэдэгджээ.
Энэхүү асуудал нь 2024–2026 оны загваруудад хамаарч байгаа ч бүх машинд биш, тодорхой нийлүүлэгчийн forging defect-тэй холбоотой аж. Араар тэнхлэг, явах эд ангийн ачааллыг даадаг энэ эд анги цуурах тохиолдолд бүтцийн бат бөх байдалд нөлөөлж, аюулгүй байдалд эрсдэл үүсгэж болзошгүй.
Нөлөөлсөн машинууд 2023 оны 10-р сарын 3-наас 2026 оны 5-р сарын 22-ны хооронд Солихалл үйлдвэрт угсарсан байна. JLR-ийн мэдээлснээр АНУ-д осол, гэмтэл, галын тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд худалдан авагчид VIN дугаараа NHTSA-ийн recall lookup-оор шалгах боломжтой.
Дилерүүд арын subframe-ийг шалгаж, шаардлагатай бол үнэ төлбөргүй засварлах эсвэл сольж өгнө. Анхны мэдэгдэл иртэл хүнд чирэх болон ширүүн off-road ашиглалтаас зайлсхийхийг зөвлөжээ.



