Life

Хятадаас цар тахал болох өндөр эрсдэлтэй шинэ вирус илэрлээ

Хятадын нутгаас цар тахал болон тархах өндөр эрсдэл бүхий коронавирусны шинэ төрлийг сарьсан багваахайнаас илрүүллээ. Эрдэмтэд уг вирусыг HKU5-Cov-2 гэж нэрлэсэн бөгөөд агаар дуслын замаар хурдан тархах магадлалтай гэдгээрээ ковидтой төстэй байгаа юм. Энэхүү вирус нь хүнээс хүнд тэр ч бүү хэл амьтны өөр төрөл зүйлд ч халдварлах магадлалтайг судлаачид тогтоожээ.

БНХАУ-ын Гуанжоу хотын Шинжлэх ухааны академи, Ухань хоты их сургууль, Вуханийн Вирус судлалын хүрээлэнгийн судлаачид энэхүү вирусыг илүү нарийвчлан судалж байна. Энэ сарын 18-ны өдөр “Cell” сэтгүүлд нийтэлсэн шинжлэх ухааны өгүүлэлд “Вирусны тодорхой гарвалийг илрүүлж, тэдний зоонозын эрсдэл өндөр байгааг тогтоолоо. Боломжит эрсдэл маш өндөр хэдий ч бид бууж өгөлгүй үргэлжлүүлэн судална” гэжээ. Энэхүү HKU5-Cov-2 гэж нэрлэсэн шинэ вирусийг лабораторийн аргаар туршиж үзэхэд хүний амьсгалын замын систем, уушгинд нөлөөлөхөөс гадна гэдэсний эсүүдэд халддаг болохоог тогтоосон байна.

Гэвч АНУ болон барууны хэвлэлүүд Хятадууд чухам ямар судалгаа хийж байгаа нь тодорхойгүй байна гэж шүүмжилжээ. Учир нь сарьсан багваахай коронавирусны хэд, хэдэн төрлийг тээдэг бөгөөд амьтнаас амьтанд, хүнээс хүнд тархах эрсдэл өндөр гэдгийг тогтоожээ.  

Холбоотой мэдээнүүд

Back to top button