АвтоТехнологи

Pony AI компани роботакси үйлчилгээний эрхийг Tesla-гаас түрүүлж авлаа

Pony AI Inc. нь 2025.02.21-ний өдрөөс Гуанжоу хотын төвөөс Байюнь олон улсын нисэх онгоцны буудал болон Гуанжоу Өмнөд төмөр замын буудал хүртэлх роботакси үйлчилгээг албан ёсоор эхлүүллээ. 

Ингэснээр тус компани эдгээр чиглэлд үйл ажиллагаа явуулах анхны албан ёсны зөвшөөрөлтэй компани болж байна. 

Энэ нь автономит жолоодлоготой тээврийн хэрэгслийг хотын нийтийн тээвэрт нэвтрүүлэх томоохон алхам болж байгаа бөгөөд Pony.ai-гийн дэвшилтэт технологийн чадамж, тэргүүлэх байр суурийг бататгаж байна. 

Хэрэглэгчид PonyPilot апп-аар дамжуулан роботакси үйлчилгээг захиалах боломжтой бөгөөд хурдан, тав тухтай, найдвартай тээврийн шийдлийг санал болгож байна.

Компанийн тухайд

Pony AI Inc. нь автономит тээврийн технологийг арилжааны түвшинд хэрэгжүүлэгч дэлхийн тэргүүлэгч компани бөгөөд автомашинаас үл хамаарах “Virtual Driver” технологийг ашигладаг. 

2016 онд байгуулагдсан тус компани нь Хятад, Европ, Зүүн Ази, Ойрхи Дорнод болон бусад бүс нутгуудад үйл ажиллагаагаа өргөжүүлж, өөрөө явагч тээврийн хэрэгслийг бодит хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. 

  • Оны эхнээс хойших ханшийн өөрчлөлт: +17.71% 
  • Зах зээлийн үнэлгээ: $6.24 тэрбум 

Холбоотой мэдээнүүд

Back to top button