Бизнес
Tesla Энэтхэгийн зах зээлд нэвтрэхээр бэлтгэж байна

2022 онд дэлхийн гурав дахь том авто зах зээл болох Энэтхэг рүү нэвтрэх төлөвлөгөөгөө хойшлуулж байсан Tesla (TSLA) компани Энэтхэгийн Шинэ Дели, Мумбайд 2 showroom байгуулах газраа сонгож, тус улсын зах зээлд нэвтрэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэллээ.
Эхний ээлжинд олон улсын корпорацуудын оффис, худалдааны төвүүд байрладаг Шинэ Делигийн олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо “showroom”-ээ нээхээр болсон байна.
Tesla тус “showroom”-д цахилгаан автомашинаа худалдах бөгөөд үйлчилгээний төв байгуулах төлөвлөгөө байхгүй гэжээ.
Саяхан Tesla-гийн Гүйцэтгэх захирал Илон Маск Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж, сансар судлал, хөдөлгөөнт тээвэр, технологийн талаар хэлэлцсэн юм.