Maserati 12 сард Levante, Quattroporte концепт танилцуулж магадгүй

Motor1-ийн мэдээлснээр Maserati 12-р сарын 10-нд хоёр шинэ концепт танилцуулж, ирээдүйн загварын чиглэлээ харуулах төлөвтэй байна. Эдгээр нь next-generation Levante болон Quattroporte-ийн урьдчилсан дүр зураг байх гэнэ.
Report-д дурдсанаар танилцуулга Италийн Modena хотод болох бөгөөд хоёр загвар нь брэндийн шинэ дизайн хэлбэрийг тодорхойлох зорилготой. Levante нэр эргэн ирэх магадлалтай ч үйлдвэрлэлийн хувилбар нь өмнөх SUV-тайгаа ижил харагдах албагүй.
Харин Quattroporte илүү сонирхол татаж байна. Maserati CEO Santo Ficili өмнө нь энэ загвар “sedan биш” байж мэднэ гэж хэлж, shooting brake ба crossover-ийн дунд хэлбэртэй, намхан том машин байж болохыг сануулсан. Одоогоор хоёр концепт албан ёсоор батлагдаагүй ч Maserati-ийн дараагийн үеийн бүтээгдэхүүний чиглэлийг ойлгоход чухал алхам болно.



