“The Great Escape: Urban Legends” тизер шинэ сорилтоор дүүрэн гарлаа
“The Great Escape: Urban Legends” шинэ тизер, постероо танилцууллаа. Энэхүү сезон нь сонин хачин хотын домгуудын дэвсгэр дээр өрнөх бөгөөд оролцогчид зугтах сорилтуудыг хамтран даван туулах юм.
Кастын бүрэлдэхүүнд Kim Jong Min, Kim Dong Hyun, SUPER JUNIOR-ын Shindong, Yoo Byung Jae, Ko Kyung Pyo, SEVENTEEN-ийн Seungkwan нар багтаж, тэд хотын домгийн дүрүүдэд орсон мэт нөхцөлд хавчигдсан байдалтай дүрслэгджээ. Постерууд дээр тэд нарийхан, аюултай орон зайгаас гарах гэж тэмцэж буйгаар харагдана.
Тизер дээр “Бүү хариул”, “Бүү дага”, “Бүү нүд тул”, “Бүү хаалга онгойлго”, “Бүү дуу гарга”, “Бүү эргэж хар” зэрэг дүрмүүдийг зөрчиж буйгаар гарна. Тэд бүх анхааруулгыг зөрчсөний дараа даалгавраа дуусгаж чадах эсэхийг шинэ улиралд харуулах аж.
“The Great Escape: Urban Legends” нь арванхоёрдугаар сарын 2-ны 18:00 цагт KST-ээр нээлтээ хийнэ. Мэдээг Soompi-ээс хүргэлээ.