Life

PLAVE хамтлаг ЮНИСЕФ-д 100 сая вон хандивлав

Soompi-гийн мэдээлснээр, PLAVE хамтлаг UNICEF Korea Committee-ээр дамжуулан дэлхийн өнцөг булан бүрийн хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 100 сая вон хандивласан байна. Энэ мөнгийг зөрчил, гамшиг, ядуурал зэрэг хүндрэлтэй нөхцөлд байгаа хүүхдүүдэд цэвэр ус, шим тэжээл, эрүүл мэндийн тусламж, боловсрол зэрэг амин чухал дэмжлэг үзүүлэхэд ашиглана.

UNICEF Korea Committee хамтлагийн өгөөмөр хандивт талархаж, хүүхдүүдийн илүү сайн ирээдүйн төлөө дуу хоолойгоо нэгтгэснийг онцолжээ. PLAVE мөн өнгөрсөн наймдугаар сард тус хороотой нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж, хүүхдийн эрхийг дэмжих үйл ажиллагаанд оролцож эхэлсэн байна.

Хандивын дараа PLAVE арваннэгдүгээр сарын 20-нд болох “The Children Festa” арга хэмжээнд гол илтгэгчээр оролцоно. Тэд “Kids’ Mental Health in the Digital Environment” сэдвийн хүрээнд хүүхдүүдэд урам зориг өгөх мессеж хүргэхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button