Lee Min Ki, Kwak Sun Young нар “Crash 2” тизерт эргэн ирэв
ENA-гийн удахгүй гарах “Crash 2” драма шинэ постер, тизерээ танилцууллаа. Энэ нь 2024 оны хит “Crash”-ийн хоёр дахь анги бөгөөд замын гэмт хэрэг мөрдөх ажиллагааг төвд нь харуулсан анхны Солонгос драм гэдгээрээ онцлог.
Тизерт T.C.I багийнхан гэмт этгээдүүдийг мөрдөн хөөж буй хурц уур амьсгал тодорно. Cha Yeon Ho-ийн дүрд тоглосон Lee Min Ki “Тэр өдөр зорчигчийн суудалд суусан мөчөөсөө эхлээд үхэх хувьтай байсан” хэмээн хэлж, санаатайгаар төлөвлөсөн аллагын сэжүүрийг өгнө.
Мөн Min So Hee-ийн дүрд тоглосон Kwak Sun Young “T.C.I өөрсдийн гэсэн оффистой боллоо!” гэж хэлснээр тусгай нэгжид дэвшсэн ч өдөр тутмын сорилт үргэлжилсээр байгааг харуулна. Шинээр элссэн Ji Dae Se-ийн дүрд Jisung тоглож, эрч хүчээр дүүрэн атлаа тааварлашгүй хөдөлгөөнөөр багийнхны анхаарлыг татаж байна.
Постерт Cha Yeon Ho, Min So Hee нарын хамт Jung Chae Man (Heo Sung Tae), Woo Dong Ki (Lee Ho Chul), Eo Hyun Kyung (Moon Hee), Ji Dae Se нар бүхий T.C.I-ийн бүрэлдэхүүнийг харуулжээ. “Crash 2” 11-р сарын 16-ны 22:00 цагт KST цагаар нээлтээ хийнэ. Soompi мэдээлэв.