Дуу хөгжимУрлаг

Rising Singer brand reputation rankings-д RESCENE тэргүүллээ

Korean Business Research Institute энэ сарын rising singer-ийн brand reputation rankings-ийг зарлалаа. Тус жагсаалтыг есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 27-ны хооронд цуглуулсан их өгөгдөлд тулгуурлан, хэвлэл мэдээллийн хандалт, хэрэглэгчдийн оролцоо, харилцан үйлчлэл, нийгмийн сүлжээний хүлээн зөвшөөрөл зэрэг үзүүлэлтээр тооцжээ.

RESCENE энэ сард ч тэргүүн байраа хадгалж, 6,750,110 оноотой жагсаалтыг тэргүүлсэн байна. Харин ATEEZ 3,454,172 оноогоор хоёрт бичигдэж, оноо нь өнгөрсөн сараас 0.48 хувиар өсжээ.

Гуравдугаарт Kim Yong Bin 2,872,969 оноотой орсон бол CORTIS 2,758,506 оноотой дөрөвт, Seongri 2,618,454 оноотой тавдугаарт жагссан байна. Энэхүү топ 30-д Stray Kids, ILLIT, i-dle, BTOB-ын Changsub, aespa, ENHYPEN, WOODZ (Cho Seung Youn), BIBI, Yena, EXO-ын Doh Kyung Soo (D.O.), NCT, MAMAMOO-ын Hwasa, RIIZE, NMIXX, Roy Kim, TWS, BABYMONSTER, Woody зэрэг уран бүтээлчид багтжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button