THE BOYZ-ийн Younghoon, WJSN-ийн Luda нарын шинэ киноны анхны постер гарлаа
THE BOYZ-ийн Younghoon, WJSN-ийн Luda, Kim Dong Jun нарын тоглосон “Love and Wifi in the Palace” кино анхны постероо танилцууллаа. Энэхүү бүтээл нь ижил нэртэй вебтунээс сэдэвлэсэн, цаг хугацааг гаталсан уран зөгнөлт, романтик инээдмийн кино юм.
Younghoon нь хайр дурлалын харилцаанд орж үзээгүй вэбтун зураач Tae Pung-ийн дүрийг бүтээж байна. Тэрээр ээжээсээ өвлөж авсан сувдан шигтгээтэй авдрын ачаар 200 жилийн өмнөх үеийн So Hyang-тай холбогдоно.
Luda нь ордны дэргэдэх хатагтай So Hyang-ийн дүрд, харин Kim Dong Jun Жосоны хүйтэн сэтгэлт хаан Yi Hwi-ийн дүрд тогложээ. Постер нь эх вебтуны нүүрийг санагдуулах байдлаар ордны дүр төрхийг N Seoul Tower-тай хослуулан харуулсан бөгөөд гурван дүр өөр өөр цаг үед амьдарч буйг илтгэсэн байна.
“Love and Wifi in the Palace” кино 12-р сарын 2-нд нээлтээ хийнэ гэж зарлалаа гэж Soompi мэдээлэв.