Кино урлагУрлаг

“Along With the Gods” цувралын гурав дахь анги батлагдлаа

Soompi-ийн мэдээлснээр “Along With the Gods” цувралын гурав дахь анги албан ёсоор батлагдлаа. Найруулагч Kim Yong Hwa-ийн дараагийн төсөл нь “Along With the Gods: Life and Death” байх нь тодорхой болсон гэж 10-р сарын 20-нд продакшны баг мэдэгдсэн байна.

Төсөлд бэлтгэл ажил эхэлсэн бөгөөд зураг авалтыг 2027 оны хоёрдугаар хагасаас эхлүүлэхээр төлөвлөжээ. Шинэ анги нь үхсэн ч гээд хүсэл, шуналтайгаа салж чадалгүй үлдсэн сүнснүүдийн орших Gucheon хэмээх ертөнцөд өрнөнө.

Өгүүлэмжийн төвд амьдрал, үхлийн завсар орших Sol байрлаж, тэрээр эцэст нь дуулж чадаагүй нэгэн дуугаа олохын тулд есөн ертөнцөөр аялна. Жүжигчдийн бүрэлдэхүүн хараахан зарлагдаагүй ч Ha Jung Woo, Ju Ji Hoon, Kim Hyang Gi нар дахин нэгдэх эсэх нь анхаарал татаж байна.

2017 онд гарсан “Along With the Gods: The Two Worlds” 14.41 сая үзэгч татсан бол “Along With the Gods: The Last 49 Days” 12.27 сая үзэгч давсан. Ингэснээр цувралын эхний хоёр анги хоёулаа 10 саяас дээш үзэгчтэй болсон Солонгосын кино урлагийн анхны франчайз болсон юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button