October сард индивидуал айдолуудын нэр хүндийн чансаа гарлаа

Soompi-гийн мэдээлснээр, Солонгосын Бизнес Судалгааны Хүрээлэн энэ сарын индивидуал айдолуудын бренд нэр хүндийн чансааг танилцууллаа. 1,735 айдолын мэдээллийг есдүгээр сарын 21-нээс аравдугаар сарын 21 хүртэл цуглуулсан дата дээр үндэслэн хэрэглэгчийн оролцоо, хэвлэл мэдээллийн хамрах хүрээ, харилцан үйлчлэл, олон нийтийн танилт зэрэг үзүүлэлтээр дүгнэжээ.
RESCENE-ийн Woni 8,709,318 оноотойгоор тэргүүлж, есдүгээр сараас хойш оноо нь 10.82 хувиар өссөн байна. Түүний түлхүүр үгийн шинжилгээнд “REMINE”, “photocard” зэрэг илэрсэн бөгөөд холбогдох нэр томьёонд “advertise”, “participate”, “playful” багтжээ. Мөн эерэг үнэлгээ 95.03 хувьтай гарсан байна.
Хоёрдугаарт BTS-ийн Jimin 8,361,896 оноотойгоор жагссан бол RESCENE-ийн Zena 7,271,332 оноотойгоор гуравт бичигдлээ. IVE-ийн Jang Won Young дөрөвдүгээр байрт, BTS-ийн Jungkook эхний тавдугаарт багтжээ.
Энэ сарын эхний 30-д BLACKPINK-ийн Jennie, BTS-ийн Jin, ATEEZ-ийн San, BIGBANG-ийн G-Dragon, aespa-ийн Karina, IVE-ийн An Yu Jin, BLACKPINK-ийн Jisoo, Girls’ Generation-ийн Hyoyeon, Lim Yoona зэрэг олон уран бүтээлч орсон байна.



