Дуу хөгжимУрлаг

HYBE Weverse Con Festival India-ийн бүрэлдэхүүнийг зарлалаа

HYBE нь Weverse Con Festival India-гийн бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлалаа. Энэхүү хоёр өдрийн арга хэмжээ нь Weverse Con Festival анх удаа Солонгосоос гадуур зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд ирэх жил Энэтхэгийн Шинэ Делид гуравдугаар сарын 27, 28-нд болно.

Тоглолтод TXT, ENHYPEN, LE SSERAFIM, MAMAMOO-ийн Hwasa, KATSEYE-ийн Lara Raj, WJSN-ийн Dayoung, B.A.P-ийн Zelo, BUMZU, Eric Nam, Rhea Raj, Lee Hyun, gini, King, RANJ X CLIFR, Reble нар оролцоно.

Тасалбарын урьдчилсан борлуулалт аравдугаар сарын 27-нд эхэлж, ерөнхий худалдаа аравдугаар сарын 30-нд нээгдэнэ гэж Soompi мэдээллээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button