Дуу хөгжимУрлаг
NCT WISH-ийн “I SPY” эхний өдрийн борлуулалтаар 1 саяыг давлаа

NCT WISH шинэ уран бүтээлээрээ дахин “million-seller” боллоо. Тус хамтлаг аравдугаар сарын 12-ны өдөр Солонгосын цагаар 18:00-д дөрөв дэх мини цомог “I SPY” болон ижил нэртэй гол дуугаа гаргасан байна.
Hanteo Chart-ийн мэдээлснээр “I SPY” цомог эхний өдрөө дангаар 1,200,086 хувь борлогджээ. Ингэснээр энэ нь NCT WISH-ийн эхний өдрийн борлуулалтаараа 1 саяас давсан хоёр дахь цомог болж, өмнөх “Ode to Love”-ийн амжилтыг давтсан байна.
Мөн “I SPY” нь эхний долоо хоногтоо 1 саяас давсан цуврал дөрөв дэх цомог нь болжээ. Үүнээс өмнө “poppop”, “COLOR”, “Ode to Love” цомгууд мөн ижил амжилт үзүүлсэн байна.



