Life
Yena өөрийн албан ёсны гэрэлт савааны шинэ хувилбарыг танилцууллаа

Soompi-гийн мэдээлснээр Yena өөрийн албан ёсны light stick-ийн Version 2-ыг танилцууллаа. Тэрбээр аравдугаар сарын 15-нд шинэ хувилбарыг нь тизер постероор цацсан байна.
Шинэ загвар нь анхны light stick-тэй адил зүрхэн хэлбэрийн гол элементтэй бөгөөд түүн дээр далавчны дүрслэл нэмэгджээ. Ингэснээр өмнөх загварын танигдсан өнгө төрхийг хадгалсан ч илүү өөр дүр төрхтэй болж байна.
Light stick-ийн урьдчилсан захиалга аравдугаар сарын 19-ний 15:00 цагт KST-ээр нээгдэнэ.



