Anthropic хувьцааныхаа 5 хувийг хиймэл оюуны нөлөөллийн санд шилжүүлнэ

Claude чатботын хөгжүүлэгч Anthropic компани хувьцааныхаа 5 хувийг олон нийтийн ашигт чиглэсэн шинэ санд хуваарилахаар боллоо.
Компанийн хэлснээр уг санг LLC хэлбэрээр байгуулах нь мөнгийг хэрхэн ашиглах тал дээр илүү уян хатан байдал олгоно. Энэ нь хиймэл оюуны улмаас хөдөлмөрийн зах зээлд үүсэж болзошгүй өөрчлөлт, ялангуяа ажлын байрны дарамтыг бууруулахад чиглэсэн санаачилга байх магадлалтай.
Anthropic-ийн энэ алхам нь хиймэл оюуны салбарт зөвхөн технологийн өсөлтөөс гадна нийгмийн нөлөөллийг хэрхэн удирдах вэ гэсэн асуултыг дахин тодруулж байна. Сүүлийн жилүүдэд AI-ийн хурдтай хөгжил программист, харилцагчийн үйлчилгээ, контент үйлдвэрлэл зэрэг олон чиглэлд ажлын байрны бүтцэд өөрчлөлт авчирч эхэлсэн.
Ингэснээр тус компани хөрөнгө, нөлөөллийн тэнцвэрийг шинэ түвшинд авч үзэж буй цөөн тоглогчдын нэг болж байна.



