Life

Аравдугаар сарын эрэгтэй хамтлагийн гишүүдийн нэр хүндийн жагсаалт гарлаа

Сoompi-гийн мэдээлснээр, Солонгосын Бизнес Судалгааны Хүрээлэн энэ сарын эрэгтэй хамтлагийн гишүүдийн брэнд нэр хүндийн жагсаалтыг нийтэллээ. Жагсаалтыг 9-р сарын 17-ноос 10-р сарын 17 хүртэл цуглуулсан их өгөгдөлд үндэслэн, хэрэглэгчийн оролцоо, хэвлэлийн мэдээлэл, харилцаа холбоо, олон нийтийн мэдлэгийн индексээр тооцсон байна.

Энэ сард BTS хамтлагийн гишүүд эхний таван байрын дөрвийг эзэлжээ. Jimin 4,822,962-ын үзүүлэлтээр дахин тэргүүлж, өнгөрсөн сараас 23.49 хувиар өссөн бол Jungkook 3,454,210 оноотойгоор хоёрдугаар байрт бичигдсэн байна. Аравдугаар сарын жагсаалтын гуравдугаарт ATEEZ-ийн San 2,977,493 оноотой орсон бөгөөд BTS-ийн Jin дөрөвдүгээрт, V тавдугаарт жагсжээ.

Топ 10-т BIGBANG-ийн G-Dragon, Wanna One-ийн Kang Daniel, ATEEZ-ийн Wooyoung, BTS-ийн Suga, Wanna One-ийн Park Ji Hoon нар мөн багтсан байна. Үргэлжлүүлэн жагсаалтад NU’EST болон Wanna One-ийн Hwang Minhyun, BTS-ийн RM, j-hope, ASTRO-ийн Cha Eun Woo, мөн SHINee, SEVENTEEN, EXO, GOT7, TVXQ, Super Junior зэрэг хамтлагийн төлөөлөл оржээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button